Thursday, May 29, 2008

Аспарагус - Asparagus officinalis

Блог уншиж "маш их" цаг зарцуулдаг хүн би энэ удаад дуртай ногооныхоо нэг болох Аспарагус ийн талаар танилцуулъя. Мэддэг нэгэнд нь дахин сануулаад, мэддэггүйд нь мэдээлэл, мэдлэг болгох үүднээс товчхох бичлээ. Би бээр ургамалын талын хүн биш учраас монголоор яг юу гэдгийг үнэндээ мэдэхгүй юм.

Ид шид

Аспарагус ид шидтэй ногоо, германчууд бол "Ногооны Хаан" гэж сүртэй цоллоно. Тэр нь ч аргагүй биз, учир нь энэ хүнсний ногоо шээсний замын үрэвсэл, бөөрний чулуу, давсагны чулуу уусгах тустай. Мөн шээсний хүчил хуримтлагдсанаас болж үрэвссэн үе мөчний увчний үед тарилга болгон хийдэг байна. Гэхдээ зүрх, элэгэнд ч сайн гэж германчууд ярих.

Аспарагус -Asparagus officinalis



Жич: Цагаан, ногоон, shoot буюу сёолж гарсан иш хэлбэрээр хүнсэнд хэрэглэнэ. Сүүлийнхийг нь манайхан "сармисний гол" гээд байдаг шиг санаж байна. Мөн үү?

Түүх

Манай эрний өмнөг 300-гаад жилийн өмнөөс анх ериптчүүд, дараа ни грек ромчууд ханиад, арьсны өвчин, зүрхэнд хэрэглэж байсан гэж тэмдэглэгдэж үлджээ.
Дундад зууны үед хэрэглээ хумигдаж, 17-р зууны үед тавган дээр буцаж ирсэн. Одоогоор хамгийн ихээр тарималжуулан хурааж авдаг газар өмнөд хөрш хятад, баруун европ (тэр дундаа Герман), Пэрү болж байна. Хятадууд хүнсэндээ хэрэглэдэг эсэх, яаж хэрэглэдэгийг сайн мэдэхгүй юм. Германд бол 5-р сарын эхэн үеээс эхлээд 27 хоног аспарагусийн ургац хурааж худаална, түүнээс хойш худалдаалахийг хориглодог дүрэмтэй. Энэ ногооны шинэ байдлийг хадгалах, хэт монополь байхых эсрэг гэх юмуу даа. Пэрүгээс оруулж ирсэн болон хятадаас лаазлан ачигдаж орж ирсэн аспарагус өвлийн цагт дэлгүүрүүдэд гэнэт гарч ирэх боловч хүмүүс нээг их сонирхохгүй, хаврыг тэсэн ядан хүлээнэ.



Хэдийгээр эрт дээр үед өвөлдөө хатаасан аспарагус хэрэглэдэг байсан ч би л лав одоогоор хатаасан аспарагус байдаг тухай дуулаагуй юм байна.

Бага зэрэг шинжлэх ухаан

Аспарагус нь аспарагин хэмээх амин хүчлийг ихээр агуулдаг, холэстэрингүй, өөх тосгүй. Кали, фолийн хүчил, рутин ээр баялаг. Аспарагусийг ихэвчлэн усанд чанаж хэрэглэх ба идэхэд үнэргүй боловч, идсэнээс хойш 10-15 минутын дараа беэ засахад маш содон эхүүн үнэр гардаг. Сонирхолтой нь энэ үнэрийг хүмүүсийн 40% нь унэрлэх чадвартай. Энэ эхүүн үнэр нь аспарагус т агуулагдах хухэрт нэгдлүүдтэй холбоотой. Эдгээр хүхэрт нэгдлүүдэд гоц содон үнэрт 2-Дитиол ба 1,2-Дитиолан-4-карбон хүчлийн метилийн эстэр мөн цистэйн агуулсан өөхний хүчил орно. Цистэйн нь бас хүхэрт амин хунчил юм. Зарим хүмүүст энэ төрлийн өөхний хүчлийг задлах фэрмэнт (энзим) байдаггүй тул (гэн нь байхгүй) тэр үнэрийг мэдэхгүй гэсэн үг.
Аспарагуст хамгийн ихээр агуулагадах бодис нь уснаас гадна (96%) Витамин Б9 бугууд 100 г аспарагуст насанд хүрсэн хүний өдрийн хэрэгцээний 13%, төмөр 17% хүртэл агуулагдана.
Рутин- үүний тухай тусад нь бичмээр санагдлаа.
Рутозид, quercetin-3-rutinoside, sophorin гэх олон нэртэй бөгөөд гурвалжин будаанд бас агуулагддаг.
Рутин нь катион буюу эерэгээр цэнэглэгдсэн ионуудтай нэгдэж хөрснөөс ургамалд тэжээл болон очдог. Хүний биед рутин нь төмөртэй нэгдсэнээр устөрөгчийн хэт исэл төмөртэй нэгдэж урвалд орох өндөр идэвхитэй, эсийг гэмтээх чөлөөт радикалуудийг үүсгэхээс хамгаалж байдаг. Рутин нь мөн антиохидант буюу исэлдэлтийг зогсоох шинж чанартай тул зарим хорт хавдрыг зогсоодог. Бас хөлний булчин дахь судас бүдүүрэхийг бууруулах , төмөрт нэгдэл нь исэлдсэн ЛДЛ-холэстэрол (муу нь) ыг ангижруулах урвалд орж зүрний өвчлөлийг багасгадаг.

Хоолны Жорууд

Худалдаж авахдаа шинээс нь, авсан хойноо 1 ээс илуу хонуулаад хэрггүй. Гаднах хатуу эдэн хальсыг нь төмс арилгагчаар хусна. Нарийн бүдүүн янз бүр байх ч нарийн нь илуу шимтэй гэж зарим улсууд яридаг.

Хамгийн энгийн нь давстай болон давсгүй усанд 20 мин буцалгаж аваад масло, цөцгийтэй

Мөн ногооны шөл болгож болно.

Дээрх аргаар бэлдсэнийгээ дуртай аргаараа яаж амтархан идэх нь хувь хүний дур хүсэл, фантазиас хамаарна.

Цагаан Апарагус нь ногооныгоо бодвол хурц амтгуй ба алиныг нь ч чанасан усийг ни асгаж хэрэггүй. Учир энэ чанасан усанд нь нөгөө л хэрэгтэй бодисууд нь агуулагдах тул шөл, соус болгож ашиглаарай.

Wiki ba spargel.de бас бус сайтаас хуулан, орчуулж, нэгтгэв.

2 comments:

А.Болд said...

Ийм учиртай ногоо байсан юм бий. Үүнээс хойш хэрэглэж бнаа, хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

mind said...

tegeerei