Sunday, April 20, 2008

Prayer Flag-Hiimoriin Darzag


was discovered near a small town in South Western Europe

Saturday, April 12, 2008

Thursday, April 10, 2008

Та

Та бол тэгээд л
Таг чиг л байх юм
Яриад л байх юм
Яг үнэндээн бол чимээгүй

Сэтгэл зүрхээрээ би
Таныг хараад догдолном
Сэтгэл зүрхийг чинь би
Танихгүй шахам болжээ

Дун хясаандаа нуугдах шиг
Дуугүй та суунам
Дунд хуруугаараа би няслаад ч
Дон ч гэж дуугарахгүй юм

Хүний энэ хорвоо-хүлээс
Хөөрхийг минь ингэж тушчихаа юу
Халуун сэтгэлийн минь хариуд
Хүйтэн харцаа л чулуудах юм

Бөмбөрцөг дэлхий дулаарлаа гээд
Бөөн бөөн мөс хайллаа гээд
Хуурмаг энэ ертөнцөд
Хүний мөсөө ч хайлуулаа юу та

Хаа холоос
Хүсэн хүсэн зорьж ирэхэд
Дэргэд нь суугаад ч
Дэнлүүний гэрэлд ч

Хайгаад олсонгүй ээ таныгаа...