Friday, June 13, 2008

Уйдаж байна уу гэж хүмүүс их асуух юм

Монголоос ярьж байгаа улсууд ингэж асуух юм. Би үнэндээ хоног хугацааг тогтоон барьж чадахгүй юм байна шүү дээ. Нэг л мэдэхэд өглөө, дахиад нэг цагаа харад орой. Баасан гарагт дараа долоо хоногийнхоо ажлыг төлөвлөчихдөг тул заримдаа ч бяамба, ням гарагт тэрэндээ бэлдэх гээд... Заримдаа ч ажилдаа бүр өөрийгөө өгчихсөн юм шиг санагддаг. Гэвч яг хийхээрээ, үр дүнг нь амсч баярлаад л дараагийнхаа.
Иймэрхүү янзаар хоног хугацаа маш өндөр хурдаар гулсан одсоор.

Sunday, June 8, 2008

Ундны Усыг Хордуулагч Эмийн Хаягдлууд.

Саналаа бичсэн А. Болд-д баярлалаа. Аспарагусийн тухай бичлэгт линк чинь байгаа тул би ч дараагийн бичлэгээ хийхэд шууд энд (блогт чинъ) давхиж орж ирээд их амархан байна.



Бидний мэдэх АНУ-ын Мичиган хот 250 000 хүн амтай (УБ-аас 4 дахин бага), Мичиган нуурын уснаас энэ хотын усний хэрэгзээг хангадаг байна. Гэтэл Хотын байгал орчны хяналтын газрын эрдэмтэдийн туршилтаар энэ нуурнаас цэвэршүүлэн хэрэглэдэг ундны уснаас ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ (ГОРМОН) ДААВАР, АЙБУПРОФЭН, ТАЙЛЭНОЛ (ӨВчИН НАМДААХ ЭМ), БЭТА БЛОКЭР (ЗҮРХ СУДАСНЫ ӨВЦХИНД), ТАТАЛТЫН ЭСРЭГ эмнүүд илэрсэн байна. Ийм байдал Монтанад ч илэрсэн бөгөөд сүүлийн үед Eвроп, Амeрик т иймэрхүү дуулиан тасрахгүй байна.

Энэ нь мэдээж хүн амын хэт их болон шаардлагагүй эмийг хэрэглэсэнтэй шууд холбоотой. Хотын ойр орчмын байгал, амьтдын талаар дурсхын ч хэрггүй болов уу. Одоогоор эмийн хэмжээ бага ч эдгээр эмүүд нь бүгд лаборторид гарган авсан нийлэг бодисууд тул байгалд задардаггүй ба удаан олон жилийм туршид бага багаар задардаг учраас их хэмжэний хуримтлал үүсгэхээс гадна та бидний хүнс ч мөн бордоо, шавжны эсрэг цацлага, янз бүрийн химийн тэжээлээр дүүрэн байдаг. Иймээс органик буюу байгалийн гаралтай хүнсний хэрэгцээ, дутагдал бүр ч ихэснэ. Гэхдээ хүн бүр бага багаар ц болов нэмэр болж чадна шүү. Юун түрүүнд шаардлагагүй янз бүрийн эм бэлдмэл бүү хэрэглэ. Манайхан яридаг даа оношлогоог европ эмнэлэгт, бусдыг ни али болохоор эмгүй эмчилгээ, биеийн тамираар.