Thursday, May 29, 2008

Гурвалжин будаа


Монголоосоо гараад явахаараа ер нь бол цагаан/ногоон хоолтон болчих гээд байдаг юм. Энэ удаад дуртай хүнсний маань нэг гурвалжин буюу хар будааны талаар мэддэгт нь сануулж мэддэггүйд нь сонирхуулахаар шийдлээ. Гурвалжин будаатай ямар нэгэн шөл хийхэд махны үнэр гараад байх шиг санагдаад байдаг болохоор бас хэрэглэх дуртай ч гэхүү дээ. Гадаад байгаа улсууд Buckwheat (eng.), Buchenweiz (deut.) гэж хайгаад дэлгүүрээс аваарай. Монголд маань ч гурвалжин будаа түгээмэл бөгөөд цагаан будаатай ойролцоо үнэтэй ч хамаагүй илуу ач тустай.

Ид шид, Ач тус

Зүрх судасны өвчинд
Гурвалжин будаанд агуулагдах флавонойдууд, яалангуяа рутин (өмнөх бичлэгт оруулсан) ний нөлөөгөөр муу өлөөтэй холестериний хэмжээ буурч, цусны эргэлт сайжрах, цус өтгөрөлт буурснаар цус алдалтийг багасгах, ЛДЛ-ийг чөлөөт радикалуудтай исэлдэн хортой холестерины исэл үүсэхээс хамгаалдаг. Флавонойдууд нь витамин С г антиоксидант байдлаар идэвхижүүлснээр янз бүрийн өвчний эсрэг нөлөө үзүүлнэ.
Мөн нэг аяга гурbалжин будаанд 86 г магнези агууллагддаг нь цусний даралтийг багасгаснаар судасийг уян хатан байлгах, цусний эргэлт, тэжээлийн бодисуудыг чөлөөтэй дамжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг байна.

Цусны чихрийн хэмжээг хяанах болон
Чихрийн Шижин өвчинд өртөхгүй байхад
36 000 Эмэгтэйчүүдэд 6 жилийн туршид хийсэн ажиглалтаар өдөрт 3 н аяга гурвалжин будаа идсэн бүсгүйчүүдийн Ч. Шижин өвчинд нэрвэгдэх нь долоо хоногт нэг л удаа зооглож байснаас 21% иар бага байжээ. Цусны чихрийн хэмжээг бууруулах болон инсулин дааварын хэмжээг зохицуулах үйлчилгээ нь дээд гурилийн талхтай харьцуулахад гуравжин будааных нилээд сайн байсан байна. Мөн "цадуулах чадалаараа" (үг орж ирдэггүй ээ) хамгийн дээгүүр оноо авсан байна. Энэхүү чихрийн хэмжээг бууруулах чадвар нь кайро-инозитолд байж болзошгуй гэж үзэж байгаа ч одоог хүртэл судалгаа яавагдсаар байгаа. Төрөлхийн болон олдмол шижин өвчинд хоёуланд нь чихрийн хэмжээг бууруулах чадалтай гэж эрдэмтэд найдаж байна.

Гурвалжин будаа болон бусад үр тариа бүхий (нунтаглаж, гурил болгоогүй) хүнс нь магнези хэмээх чихрийн болон инсулиний ялгаралтад оролцдог болон бусад 300 гаад ферментийн кофактор буюу идэвхид шхардлагатай эрдэс бодис агуулдаг.

Цөсний Чулуу үүсэхээс хамгаалах

Гурвалжин будааны уусдаггүй файбэр (fiber- ширхэгтэй ургамлын эд ?) нь 16 жилийн турш 69 000 эмэгтэйд хийсэн ажиглалтаар 13% нь цөсний чулуужилтаас урьдчилэн сэргийлэгдсэн төдийгүй 17% нь цөсний чулуужилт багассан гэж илэрчээ.
Үргэлжлэл дараагийн бичлэгт...(зүрхнэнд, уушиг болон бронхит)

No comments: